Монгол бичгийн эртний дурсгалууд

Монголчууд мянга гаруй жилийн түүхтэй үсэг бичиг, бичгийн дурсгалтай билээ. Хүннү, Сяньби, Жужан, Тобачууд хятад ханз үсэгт тулгуурласан үсгээр өөр өөрийн хэл аялгууг тэмдэглэж байсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд мэдээлсэн байдаг. Гэвч тэдний хэрэглэж байсан бичиг үсгийн дурсгал эдүгээ үлдсэнгүй. Харин IX-XII зууны үед монгол газар цэцэглэн хөгжиж байсан киданчуудын үсэг бичгийн дурсгал уламжлан үлдсэн бөгөөд тэдгээр дурсгалуудыг тайлан унших оролдлого XX зууны ...