inee

. 2014-05-08 - mongl helni bichig dursgal

Ангилал: mongol hel
  Монгол бичгийн эртний дурсгалууд

Монголчууд мянга гаруй жилийн түүхтэй үсэг бичиг, бичгийн дурсгалтай билээ. Хүннү, Сяньби, Жужан, Тобачууд хятад ханз үсэгт тулгуурласан үсгээр өөр өөрийн хэл аялгууг тэмдэглэж байсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд мэдээлсэн байдаг. Гэвч тэдний хэрэглэж байсан бичиг үсгийн дурсгал эдүгээ үлдсэнгүй. Харин IX-XII зууны үед монгол газар цэцэглэн хөгжиж байсан киданчуудын үсэг бичгийн дурсгал уламжлан үлдсэн бөгөөд тэдгээр дурсгалуудыг тайлан унших оролдлого XX зууны дунд үеэс эхэлсэн. Одоогийн байдлаар 26000 гаруй тэмдэгт бүхий кидан бичгийн дурсгалууд үлдсэн бөгөөд тэдгээрийг уншиж тайлах талаар Франц, Унгар, Япон, Орос, Америк, Хятадын эрдэмтэд харилцан адилгүй өөр өөр аргазүйгээр судалсаар иржээ. Манай эриний YIII-IX зууны үед хүчирхэгжин тогтсон Уйгарын хаант улсын хэрэглэж байсан үсгийг монголчууд авч хэл аялгуундаа тохируулан зассаар XII-XIII зууны үе болж ирэхэд боловсронгуй бичгийн хэлтэй болж, тэр нь яваандаа нийт монголчуудын үндэсний бичиг болж, эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байгаа. Монгол бичгийн хэлний дурсгалуудыг бичиж тэмдэглэсэн үсэг бичгийнх нь ялгаагаар уйгаржин монгол бичгийн, дөрвөлжин бичгийн, хятад ханз үсгийн, араб үсгийн гэх мэтээр ангилж болохоос гадна бүтээсэн арга хэлбэрээр нь хөшөө чулууны бичээс (Inscription), барын ном (Xylograph), гар бичмэлийн зүйл (Manuscript), гэрэгэ, тамганы бичиг хэмээн ялгаж үздэг билээ. XYI-XYII зуунаас хойшхи бичиг дурсгалын зүйлийг монгол бичгийн хэлний дурсгал гэж үздэг. Учир нь, тэр үеэс эхлэн бичгийн хэл нь биеэ даасан тиг зурлага, сайтар хэвшсэн бичлэгийн дүрэм, арвин баялаг үгийн сан, тансаг сайхан хэл найруулга бүхий боловсронгуй болж, хэвшин тогтсон бөгөөд түүнийг “сонгодог монгол бичгийн хэл” хэмээн нэрлэдэг. Одоогоор 20 шахам хөшөө чулуу, агуйн ханын бичээс уламжлан үлдсэн бөгөөд тэдгээрийн олонх нь БНХАУ-ын Өвөрмонгол, Ганьсу, Хэнан, Юнань мужуудад байгаа бөгөөд цөөн зарим дурсгал Санкт Петербург, Улаанбаатарын музейнүүдэд хадгалагдаж байна.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Бичлэг: 9 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. otgono
. haliun



:-)
 
xaax